CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шилдэг 500 компанийг шалгаруулжээ

09-02-2019 10:04

 2019 оны Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтыг ням гарагт танилцуулсан бөгөөд уг жагсаалтаар мөн компанийн үйл ажиллагааны өргөжилт, тогтвортой өсөлтийг мэдээлжээ.
Хятадын аж ахуйн нэгжүүдийн холбоо (ХААНХ), Хятадын аж ахуйн нэгжийн захирлуудын холбооноос хамтран шилдэг компаниудын жагсаалтыг гаргахдаа 2018 онд олсон ашиг орлогод үндэслэжээ. 76 үйлдвэр багтсан энэ жилийн хамгийн том 500 компани нь 2018 онд нийтдээ 79.10 их наяд юанийн (11 их наяд доллар) орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 11.14 хувиар өссөн байна. Жагсаалтад багтсан нийт 500 компанийн 244 нь боловсруулах үйлдвэр, 173 нь үйлчилгээний салбараас гарч байгаа компани байсан нь энэ хоёр салбарт үйл ажиллагаагаа явуулах аж ахуй нэгж түлхүү нэмэгдэж буйг харуулж байна. Хятад улсын шилдэг 500 аж ахуйн нэгжийн нийт патентаас шинэ бүтээлийн патенттай холбоотой нь  36.61 хувь байсан бөгөөд энэ нь зургаан жил дараалан өссөн хандлагатай байна. Huawei компани 2019 оны эхний хагас жилд 2,314 шинэ бүтээлийн патентын эзэмшигч болсноор энэ төрөлд тэргүүлэгч байр эзэлжээ. Нэмж дурьдахад Хятад улс энэ жилийн хамгийн том компаниудын тоогоороо Fortune Global 500 жагсаалтад АНУ-ыг давж гарсан байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ