CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвөр Монгол дахь талхны соёл жуулчдын анхаарлыг татаж байна

09-02-2019 15:19

 Чулуу тоосгоор хийсэн зуух, исгэлэн хөрөнгө, зуурмагийг хөөлгөх тасалгаа... ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Эргүнэ хотын Орос үндэстний Энх тосгоны оршин суугч Фу Яньмэй 20 жилийн турш уламжлалт аргаар талх хийж байна.
Фу Яньмэй: “Хадам ээж маань орос хүн байсан. Тиймээс нөхөрт гараад энэ талхаа барьж сурсан. Хадам ээжээсээ хойш л өвлүүлсэн жор, уламжлалт технологиор нь талхаа барьж байна”. Эхлээд талхныхаа хөрөнгийг эсгэж, зуурмагаа хөөлгөн, зуухаа халаадаг. Ер нь бол бэлэн талх гарах хүртэл хоёр хоног бэлддэг гэнэ. Ингэж барьсан талх гайхам сайхан үнэр, амттай болдог байна. Сүүлийн жилүүдэд тус нутагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж эхэлснээр Фу Яньмэйн гэр бүлийн бизнес өргөжин тэлэх болжээ. Талх хийдэг уламжлалт аргыг нь сонирхсон жуулчдаас гадна талх барьж сурахыг хүссэн хүмүүс түүнийг зорьж ирдэг байна. Талх хийх уламжлалт арга технологио хойч үедээ өвлүүлж үлдээнэ гэдэгтээ Фу Яньмэй итгэлтэй байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр