CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цагдаагийн байгууллага хууль бус үйлдлийн эсрэг тууштай ажиллана

09-02-2019 12:18

Есдүгээр сарын нэгэнд Хонконгийн олон улсын нисэх буудал болон метронд  олон нийтийн эд хөрөнгөд халдаж эвдэн сүйтгэсэн үйлдлийн эсрэг Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн захиргаа мэдэгдэл хийв.
Хүчирхийллийн чанартай эвдлэн сүйтгэсэн этгээдийн хууль бус үйлдэлийг хатуу буруушааж байгаагаа дурдаад тус хэрэгтэй холбоотогоор цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хүчирхийллийг зогсоон, Хонконгийн иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ. Шүүхээс өмнө нь агаарын болон төмөр замын тээврийн хэвийн ажиллагаанд хэн нэгэн хууль бусаар нөлөөлөх ёсгүй гэсэн тогтоолыг гаргасан юм. Энэхүү дүрэм журмыг зөрчсөн дээрх ноцтой үлйдэлд хууль сахиулах байгууллагынхан зохих хариуцлагыг хүлээлгэхээ мэдэгдээд байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ