CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

445 сая хүн утга зохиолыг онлайнаар уншдаг

09-02-2019 15:24

 Хятадын интернэт хөгжлийн статистик мэдээнд бичсэнээр 2019 оны зургаан сарын байдлаар онлайн утга зохиол уншдаг хүмүүсийн тоо 455 сая хүрсэн нь 2018 оны 12 сараас хойш 23 саяар нэмэгдэж, интернет хэрэглэгчдийн 53 хувийг бүрдүүлэх болжээ. Онлайн зохиолчдын бичсэн утга зохиолын бүтээлийг 435 сая хүн гар утаснаасаа уншиж байгааг Хятадын мэдээллийн сүлжээний төвөөс гаргасан тайланд дурдсан байна.
Утга зохиолын онлайн хэрэглээ хөгжихийн хэрээр Хятадад энэ чиглэлийн бизнес үйлчилгээ дэлгэрэх болжээ. Энэ салбар руу хүч түрэн орж буй 1990-д оны залуу зохиолчид онлайн утга зохиолд шинэ салхи оруулан төрөл сэдэв нь улам өргөжих болсныг тус тайланд тэмдэглэсэн байна. Хятадын онлайн утга зохиол нь хилийн чанад дахь уншигчдын сонирхолыг ихэд татаж тэд олноор унших болсон нь зохиолчид ашиг орлогоо нэмэх шинэ нөхцөл боломж болж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр