CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний номын нээлтийн ёслол Монголд болллоо

09-02-2019 11:20

 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Ши Жиньпин төр улсаа засах тухай” номын тэргүүн боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол болон Хятад, Монголын төр улсаа засах тухай эрдэм шинжилгээний хурал Монгол улсын нийслэл Улаанбаатарт болов.
Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Гадаад харилцааны яам, Хятадын олон улсын хэвлэлийн корпорац, Хятадаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан энхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баярын илгээлт ирүүлсэн байна. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд Жян Жяньгүө, Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн гадаад хэргийн зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол ардын намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх зэрэг 260 гаруй хүндэт төлөөлөгч хуралд оролцов. Жян Жяньгүө илтгэлдээ, “Ши Жиньпин төр улсаа засах тухай” номын тэргүүн боть, “Ядуурлаас ангижруулахуй” хоёр номд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон практикийг төвлөрүүлэн тусгаж, Хятад улсын хөгжлийн замнал, хөгжлийн чиг хандлагын тухай ойлгоход тустай нөлөө бүхий ном гэжээ.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ