CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Бүс ба зам” -д Хятадын банк 140 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

09-02-2019 15:23

Хятадын банк энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагаагаа тайлагналаа. Зургаан сарын эцэст гаргасан тооцоогоор “Бүс ба зам”-ын 600 орчим томоохон төсөлд нийтдээ 140 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг тус банкнаас хийжээ.
Энэ оны эхний хагаст банкны үйл ажиллагаа тогтвортой өсөлттэй байж, санхүүгийн үзүүлэлтүүд нэмэгдэж, брэндийн нэр хүнд нь өссөн гэж Хятадын банкны захирлуудын зөвлөлийн дарга Лю Ляньгэ мэдээлэв. Тайланд дурдсанаар энэ оны зургаан сарын байдлаар тус банкны актив хөрөнгө нь 22,27 их наяд юань болжээ. Мөн үйл ажиллагааны ашиг нь 276,7 тэрбум юань хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,02 хувиар илүү байгаа юм. Банкны цэвэр ашиг 121,4 тэрбум юань хүрч, төлөвлөснөөс 5,08 хувиар илүү байгаа ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр