CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гар утсаар төлбөр тооцоо хийх нь нэмэгджээ

09-02-2019 10:02

 Энэ оны зургаадугаар сард Хятадад 621 сая хүн гар утас ашиглан төлбөр тооцоо хийсэн нь 2018 онтой харьцуулахад 37.88 саяар нэмэгдсэн үзүүлэлт боллоо гэж Хятадын Интернет сүлжээ мэдээллийн төв (ХИСМТ) -өөс гаргасан тайланд дурджээ.
Зургаадугаар сард нийт 633 сая хүн онлайнаар төлбөр хийсэн нь 2018 оны 12-р сарын үзүүлэлтээс 32.65 саяар илүү үзүүлэлт гэж  ХИСМТ-өөс энэ долоо хоногийн эхээр нийтэлсэн тайланд дурджээ. Түүнчлэн 421 сая хүн онлайнаар хоол хүнс захиалсан нь 2018 оны сүүлч хугацааны үзүүлэлтээс 15.16 саяар илүү дүн юм. Харин дээрх дүнгийн 417 сая нь гар утсаараа хийсэн захиалга байсан бөгөөд энэ нь 20.37 саяар нэмэгдсэн тоо аж. Хятадын онлайн төлбөрийн платформууд гар утас шаарддаггүй шинэ боломжуудыг туршсан бөгөөд  гар утасны төлбөрийн платформын тэргүүлэгч хоёр  болох Alipay болон WeChat аппликэйшн нь нүүр царай таних технологийг ашиглан онлайн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ. Засгийн газрын дэмжлэг болон банкуудын онлайн төлбөрийн платформуудын идэвхитэй сурталчилгаа нэмэгдэхийн хэрээр Хятадад цахим төлбөр цуглуулах үйлчилгээ (ETC) өргөжиж  долдугаар сарын 18 гэхэд энэ үйлчилгээний хэрэглэгч нийт 91.51 сая болжээ. 2019 оны зургаадугаар сарын байдлаар Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 854 саяд хүрч, интернетийн хүртээмж 61,2 хувьд хүрсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ