CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Оросын хааны ордны ёслолын зүйлс” үзэсгэлэн гарч байна

08-30-2019 16:41

 Москвагийн Кремлийн музейгээс “Оросын эзэн хааны ордны ёслолын зүйлс” үзэсгэлэнг Бээжин хотын Хааны ордон музейд дэлгэн харуулж байна.
Үзэсгэлэнгийн түүх соёлын дурсгалт ихэнх үзмэрийг анх удаа хилийн чанадад гарган үзүүлж байгаа аж. 18-19 дүгээр зууны үеийн Оросын эзэн хаадын ёслол хүндэтгэлийн зориулттай эд өлгийн зүйлс, гоёл чимэглэл, үнэт эдлэл, хувцас хэрэглэл, бэлэг дурсгал зэрэг 151 тансаг үзмэрийг энд толилуулж байна. 11-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс Оросын эзэн хааны ордонд ажилладаг байсан гэрэл зурагчин, оёдолчин, зураач, мужаан, дархан зэрэг гар урчуудын бүтээлийг үзэж болно.
Энэхүү үзэсгэлэн нь 2019 онд тохиож буй Орос Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийн нэг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ