CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өндөр үр ашигтай цагаан будааны генийг олов

08-30-2019 16:38

 Хятадын эрдэмтэнд холимог сортын цагаан будааны ургацын хэмжээг нэмэгдүүлж, боловсрох хугацааг 7-20 хоногоор ойртуулдаг генийг олж нээжээ.
Эрт болцтой цагаан будааны сорт нь ургац муутай байдаг. Хятадад эрт болцтой, ургац арвин өгдөг хэд хэдэн холимог сортын цагаан будаа гаргаж авсан боловч молекулын түвшинд бүтцийг нь тодорхойлж чадаагүй байсан юм. Хятадын Шинжлэх ухааны академийн Генетик, биологийн хөгжлийн институт болон Сычуаны Хөдөө аж ахуйн их сургуулийн багш эрдэмтэд азот хийгээд түүний фотосинтезийн урвалд орохдоо цагаан будааны үр шимийг эрс нэмэгдүүлдэг EF-cd хэмээх энэхүү генийг нээсэн байна. Америкийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлийн өгүүлэлд EF-cd ген нь холимог сортын цагаан будааны эрт болц, ургацын хэмжээ, чанарт нөлөөлдөг гол ген болохыг дурджээ.
Генетикийн энэ нээлт нь цаашид хөдөө аж ахуйн салбарын ашиг шимийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэж судлаачид үзэж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр