CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G сүлжээний станцад шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

08-30-2019 10:30

 Хятад улс 5G сүлжээний бааз станц барихад хэрэглэх гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох зөөлөн зэс ялтас гарган авах үйлдвэрийн ажлыг эхэлжээ.
1.5 сая кв.метр талбайг хамрах үйлдвэрлэлийн баазыг байгуулахад эхний ээлжинд 800 сая юанийн (ойролцоогоор 113 сая ам.доллар) хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ байгууламж нь арван хоёрдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. 
Үйлдвэрлэлийн бааз нь 5G сүлжээг байгуулах байгууламжид шаардлагатай харилцаа холбооны материалыг үйлдвэрлэхэд гол хүчин зүйл үзүүлэх байгууламж юм.
Өндөр давтамжтай зэсээр бүрсэн ялтас нь 5G технологийн суурь станцын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад улс 5G сүлжээний бааз станц барих ажлыг эрчимжүүлснээр үүнд шаардлагатай бараа материалын зах зээл ойрын хоёр, гурван жилийн хугацаанд ихээхэн өсөлттэй байх болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр