CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үлэг гүрвэлийн өндөгний чулуужмалын өлгий Хэюань хот

08-30-2019 16:40

 Зүүн өмнөд Хятадын Гуандунь мужийн Хэюань хотоос үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олбол ховор тохиолдолд тооцож гайхахаа больжээ. Учир нь үлэг гүрвэлийн элбэг олддог чулуужсан өндгүүдээрээ алдартай Хэюань хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдэг.
Үлэг гүрвэлийн өндгүүд газрын хөрсөн дор хэр удсаных хэлэхэд бэрх. Гэвч 2004 оны эцсээр Хэюань хотын үлэг гүрвэлийн музей тус нутгаас олдсон үлэг гүрвэлийн 10008 ширхэг чулуужсан өндөг бүртгэж, Гиннесийн амжилтын гэрчилгээ авч байжээ. 2018 онд дэлхийн музейнүүдэд хадгалагдаж байгаа бүх үлэг гүрвэлийн чулуужсан өндөгийг нийлүүлсэнээс илүү тооны буюу үлэг гүрвэлийн 18000 ширхэг чулуужсан өндөг тоологджээ. Хэюанаас олдсон чулуужсан өндөгүүд нь арваас илүү төрлийн үлэг гүрвэлийнх бөгөөд хэлбэр дүрсийн хувьд ялгаатайгаас гадна 1,5 – 19 см хүртэлх голч хэмжээтэй юм. Хэюанаас яагаад ийм олон тооны үлэг гүрвэлийн өндөг олддог вэ гэсэн асуултанд “Хэюань хот нь эрт цагт нам дор, чийглэг дулаан уур амьсгалтай намгархан нутаг байсан тул үлэг гүрвэлүүд олноор цугларч өндөгөө дардаг байсан байх магадлалтай” гэж тус хотын үлэг гүрвэлийн музейн судалгааны газрын орлогч дарга Хуан Чицинь хариулсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ