CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Филиппиний Ерөнхийлөгч Дутертетэй уулзав

08-30-2019 14:55

 Энэ сарын 29-нд орой, Хятад улсын дарга Ши Жиньпин Дяоюйтай төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Филиппинний Ерөнхийлөгч Дутертег хүлээн авч уулзав.
Ши Жиньпин Ерөнхийлөгч Дутертегийн Хятад улс дахь айлчлалын үеэр 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн давхцаж буйг баяртайгаар мэдэгдэв. Тэрбээр цааш нь, Дутерте Ерөнхийлөгчийн төрийн эрх барьсан гурван жилийн турш Хятад-Филиппиний харилцаа урагштай сайн байсан төдийгүй талуудын хамтын чармайлтаар харилцаа бат бэх болж бодит амжилт олжээ. Өнөөдөр олон улс болон бүс нутгийн байдал өөрчлөлт хувиралт ихтэй байна. Гэсэн хэдий ч энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ялалтад хүрэх чармайлт нь цаг үеийн шаардлага болоод байгаа юм. Тиймээс би таньтай хамтран ажиллахад бэлэн байна. Ирээдүйд стратегийн өндөр төвшин, алсын хараатайгаар Хятад-Филиппиний харилцааг хөгжүүлнэ. Энэ нь манай хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөх төдийгүй дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд зөв энерги цэнэглэх  юм. "Бүс ба зам" санаачлагыг Филиппиний "Том бүтээн байгуулалт” төсөлтэй уялдуулан холбож, дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч зэрэг чухал их төсөл дээр бодитой хамтран ажиллана. Хятад улс Филиппинээс жимс жимсгэний импортоо нэмэгдүүлж, загасны фирм үйлдвэрлэлийн талд Филиппинд мэргэжилтэн томилж хамтран ажиллана гэлээ.
Дутерте БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд, Хятад улсын хөгжлийн туршлагыг тусгал болгохоо илэрхийлэв. Тэрээр “Миний бие дарга Ши Жиньпинтэй тогтоосон найрсаг харилцаагаа нандигнадаг. Хятад улс бол Филиппиний хувьд чухал түнш. Филиппин-Хятадын харилцаа зуун зуунаар найрсаг үргэлжилнэ. Би дарга Ши Жиньпинтэй байнгын харилцаатай байж, санал бодлоо солилцон, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэн хөгжүүлж, хамтаар ялалтад хүрнэ” гэжээ. Филиппин Хятад улстай эдийн засаг болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. Хүмүүлгийн ажил төрөл, газар хөдлөлтийн нөхөн сэргээлт, терроризмтой тэмцэх, мансууруулах бодисын эсрэг үйлст Хятад улсын үзүүлсэн дэмжлэгэд талархаж байгаагаа илэрхийлжээ.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ