CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Далайн судалгааны шинэ усан онгоц туршилтын аялалдаа гарчээ

08-30-2019 10:33

Хятад улсад үйлдвэрлэсэн далай, тэнгисийн судалгааны хөлөг анхны иж бүрэн туршилтаа хийхээр энэ долоо хоногийн эхээр Өмнөд Хятадын тэнгисийг зорьжээ.
Даян (Далай) нэртэй усан онгоцыг Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн корпорац үйлдвэрлэсэн байна.  Нийт урт нь 98.5 метр, өргөн нь 17 метртэй уг усан онгоц нь 4650 тонн даацтай юм. Түүнчлэн тэнгисийн 14000 гаруй миль хурдлах хүчин чадалтай.
Үүнээс гадна усан онгоц нь дэвшилтэт сэнсний болон шинэ технологийн хяналтын системээр тоноглогдсон. Цахилгаан хөдөлгүүрийн систем нь эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг, дуу чимээг бууруулагчтай аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр