CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ойн баярын үеэр аялал жуулчлалын үзүүлэлт 800 саяд хүрнэ

08-30-2019 10:36

 Удахгүй болох үндэсний баяртай холбогдуулан Хятадын дотоодын болон гадаадын аялагчдын тоо ихээхэн нэмэгдэх хандлагатай байгаа талаар тус улсын аялал жуулчлалын онлайн агентлаг C trip компаниас мэдээлжээ.

Баярын үеэр гэртээ харих болон гадаад руу зорчих 800 сая орчим аялал бүртгүүлэн урьдчилсан захиалга өгөөд байгаа аж.
Ctrip компанийн мэдээлснээр 10-р сарын эхээр тохиох долоо хоног үргэлжлэх амралтын үеэр онлайн платформоор дамжуулан 90 улс  болон бүс нутагт аялал хийх захиалга бүртгэгджээ.
Өнгөрсөн жил Үндэсний баярын үеэр хятадууд дотоодын 726 сая аялал хийсэн нь өмнөх жилийн үзүүлэлтээс 9.43 хувиар өссөн дүн юм.

Сүүлийн гурван жилийн өсөлтөөс харахад удахгүй болох Үндэсний баярын үеэр 800 сая  гаруй аялал хийнэ гэсэн тооцоо гарсан гэж C trip аялал жуулчлалын компанийн мэдээлэл судалгааны төвийн ажилтан Пэн Лян мэдээлэл өгчээ.
Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан хятад иргэд дотооддоо аялахыг голчилж байгаа аж. Ойн арга хэмжээний хүрээнд олны анхаарлыг татсан аялал жуучлалын болоод соёлын арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагдах учир дотоодын аялал жуулчлал энэ жил улам ихсэх болно гэж Пэн хэлэв.
Шанхай, Бээжин, Гуанжоу зэрэг хотуудыг зорих аялалын ихээхэн нэмэгджээ. Аялагчдын талаас илүү хувь нь 20-40 насны залуу хүмүүс байгаа бол жуулчдын бараг гуравны нэг нь эцэг эхтэйгээ хамт дагалдан яваа хүүхдүүд байгааг захиалга өгсөн аялалын бүртгэл мэдээлэл харуулж байна.
Хятад улс олон улсын шууд нислэгүүдийн тоогоо нэмж, визний тохиромжтой бодлого  хэрэгжүүлсний үр дүнд баярын үеэр олон иргэд гадаадын орон руу аялах боломжийг мөн бүрдүүлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр