CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Жереми Лин Бээжингийн багтай гэрээ байгуулав

08-29-2019 11:37

 Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ тоглогч, чөлөөт агент Жереми Лин Бээжингийн сагсан бөмбөгийн холбооны Шуанган Дакс  /Shougang Ducks/ багт тоглох гэрээ байгуулжээ.
  2018-19 оны улирлын НБА-гийн аварга цолыг багийн хамтрагч нарын хамтаар хүртсэн Жереми Лин ирэх оны шинэ улиралд ийнхүү Бээжингийн багт тоглохоор болсон нь албан ёсоор баталгаажсан байна. "Жереми Лин НБА эсвэл Европын бусад багуудтай гэрээ байгуулах боломжтой байсанч тэр бидэнтэй нэгдэхийг сонгосон. Энэ нь тэр бидэнд ихээхэн итгэж байгааг харуулж байгаагаас гадна бидний хувьд маш том хүндлэл, нэр төрийн хэрэг боллоо гэж Дакс багийн дарга Чин Сяовэн сэтгүүлчдэд ярьжээ. Энэ жил настай Лин Хятадын сагсан бөмбөгийн холбооны багт тоглоход нээлттэй гэдгээ олон нийтэд илэрхийлсэн бөгөөд энэхүү гэрээний хүрээнд түүнд гурван сая доллар санал болгожээ. Жереми Лин НБА-д тоглох хугацаандаа 11.6 оноо, 2.8 самбар, 4.3 дамжуулалт дундажлаж байжээ.  Харвардын төгсөгч тэрбээр 2012 онд Нью-Йорк Никс багт тоглож байх үедээ "Линсанит" хэмээх нэрээр дэлхий нийтээр сагсан бөмбөг сонирхогчдын дунд алдаршсан. Тэрбээр өнгөрсөн улиралд Торонто Рэпторс багтай NBA-н аварга цол хүртснээр энэхүү цолыг хүртсэн анхны Ази-Америк тоглогч болсон юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ