CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

10 орны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

08-29-2019 14:13

Энэ сарын 28-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад шинээр томилогдсон 10 орны Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг Бээжингийн АИХ-ын ордонд  хүлээн авчээ. Тус 10 орон нь Мали, Лесото, Пакистан, Катар, Австрали, Зимбабве, Эстони, Малайз, Мальдив, Гвиней улс ажээ.
Ши Жиньпин дарга шинээр томилогдсон Элчин сайдуудад баяр хүргээд “Хятад улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Улс орнуудтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, "Бүс ба зам" бүтээн байгуулалтыг хамтдаа хийж, улс орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна. Хятадын засгийн газар улс орнуудын дипломат ажилд тав тухтай, дэмжлэг үзүүлэх бөгөөд Элчин сайд нар Хятад улсын улс орнуудтай тогтоосон найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна” гэжээ.
Элчин сайд нар тус тусын орны удирдагчдын Ши Жиньпин даргад хүргэсэн мэндчилгээ, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндчилгээг уламжлаад, БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш Хятад улсын гаргасан ололт амжилт, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд оруулсан асар их хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ