Биеийн тамирт дурлагсад олширчээ
08-29-2019 16:33
Хятадын марафоны 2018 оны мэдээлэлд хийсэн судалгаагаар өнгөрсөн онд 1581 марафон болсон нь 2017 оныхтой харьцуулахад 43,46 хувиар өсчээ. Түүнчлэн энэ оны 6-8 сарын тайланд Keep хэмээх фитнес апликейшныг сар тутам 42 сая хүн идэвхитэй хэрэглэж байгааг дурджээ.
Биеийн тамир спортоор хичээллэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч ерөнхий түвшин доогуур хэвээр байгаа юм. Хятадын хот, хөдөөгийн оршин суугчдын 33,9 хувь нь биеийн тамираар тогтмол идэвхитэй хичээлдэг аж. 2019-2030 онд хэрэгжүүлэх “Эрүүл Хятад” хөтөлбөрийн үр дүнд бол биеийн тамир спортоор тогтмол хичээлдэг хүмүүс 2022 онд 37 хувьд хүрч, 2030 гэхэд 40 хувь болж өсөх ёстой юм. “Биеийн бэлтгэлийн үндэсний стандарт” шалгуурт орсон хот, хөдөөгийн иргэдийн 90,86 хувь, 92,17 хувь нь тэнцэж байгаа аж.
“Эрүүл Хятад” хөтөлбөрт эрүүл мэндийн байгууллагууд нь нийтийн спорт, эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг иргэдэд үзүүлэх, мөн спортын клубуудын дасгалжуулагч зааварлагч нар хүмүүсийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна зөв дасгал хөдөлгөөнийг гэмтэж бэртэлгүй хийж сурахад анхаарах ёстой гэж заажээ. Хувь хүмүүсийн онцлогоос шалтгаалж төрөл бүрийн аргуудыг хэрэглэж, биеийн тамир спортоор зөв ухаалаг хичээлэх учиртай юм.