CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Леонардо да Винчийн үзэсгэлэн Бээжинд нээгдэнэ

08-29-2019 11:33

 Сэргэн мандалтын үеийн аугаа зураач  Леонардо да Винчи өөд болсны 500 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэг хэсэг болох "Леонардо да Винчи ба түүний тойрог" үзэсгэлэн энэ сарын 12-нд Дүрслэх урлагийн төв академийн Уран зургийн музейд нээлтээ хийнэ.
 Да Винчи бол шинжлэх ухаан, математик, архитектур, дизайн, инженерчлэл, геологи, зураг зүй, уран баримал болон уран зураг гэх мэт олон салбарт гайхалтай нээлтүүдийг хийснээс гадна олон  гайхалтай бүтээлийн санааг нээн илрүүлсэн суут ухаантан байжээ. Түүний зурсан зургуудаас тийм ч олон бүтээл хадгалагдан үлдээгүй ч 20 уран бүтээл нь одоог хүртэл эх хувиараа олджээ. Эдгээрээс "Мона Лиза", "Сүүлчийн зоог" зэрэг нь уран зураг нь дэлхийн хамгийн алдартай бүтээл юм.
12-р сарын 8 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Да Винчийн үнэ цэнэтэй уран бүтээлийн эх хувилбаруудыг дэлгэн харуулахаас гадна түүний шавь, дагалдагчдын бүтээлүүдийг ч мөн үзэгч олонд сонирхуулах болно. Энэхүү үзэсгэлэн нь хүмүүст урлагийн бүтээлийн талаар илүү гүнзгий, гүнзгий ойлголт өгөхөөс гадна ирээдүй хойч үеийнхэнд ч мөн уран зургийн гайхамшигийн талаар илүү их мэдээлэл өгөх зорилготой.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр