CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үйлчилгээний соёлын түвшнийг ахиулна

08-29-2019 16:35

 Хятадын Нийгмийн ШУА-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2018 онд Хятадын ДНБ-ийн 52,2 хувийг үйлчилгээний сектор бүрдүүлсэн нь тус улс үйлчилгээний эдийн засгийн үе рүү орсоныг илтгэж байна.
Судалгааны хэсгийн дарга Сяо Жичань тус улсын үйлчилгээний салбар шинэ үе рүү орсныг цохон тэмдэглэсэн юм. Үйлчилгээний салбар нь Хятадын эдийн засгийн тулгуур болж, улсын ажиллах хүчний 46,3 хувийг, хөрөнгө оруулалтын 56 хувийн татаж байна гэж тэрбээр онцлов. Гэвч боловсрол, эрүүл мэнд, өндөр настны асрамж үйлчилгээний салбарт хувийн хэвшлүүдийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо үйлчилгээ дутмаг байгаа, мөн эрэлт нийлүүлэлтийн зөрүү, удирдлагын тогтолцооны хоцрогдол гэх мэт доголдлууд үйлчилгээний салбарт байсаар байна. 2016 оны байдлаар бага сургуулийн сурагчийн боловролд улсын төсвөөс зарцуулж байгаа мөнгө Шанхай хотод 30,000 юань байхад Хэнань мужид ердөө 7,811 юань байна.  Үйлчилгээний салбарыг сайжруулахын тулд зах зээлийн орчин нөхцөлийг дээшлүүлж, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хууль гаргаж, зах зээлд нэвтрэх, төлбөрийн системд нэгдэх зэрэг боломжуудаар хангах хэрэгтэй гэж Сяо хэлсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ