CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

АНТА компанийн орлого нэмэгджээ

08-28-2019 10:47

Хятадын спортын бараа бүтээгдэхүүний хамгийн том компанийн нэг Анта энэ онд олон төрлийн брэнд гарган шинэ хөрөнгө оруулалт, жижиглэн худалдааны сүлжээгээ өргөжүүлсэний үр дүнд энэ оны эхний хагаст компанийн орлого өссөн үзүүлэлттэй гарчээ.
Тус компани энэ оны эхний улиралд 1411 тэрбум юанийн (ойролцоогоор 2,07 тэрбум доллар) орлого олж, ашиг орлого нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 40.3 хувиар өссөн байна.
Үйл ажиллагааны ашиг орлого нь энэ хугацаанд 58.4 хувиар нэмэгдэж 4.26 тэрбум юаньд хүрсэн бол хувьцаа эзэмшигчидтэй харьцах ашиг дээд хэмжээ буюу 2.48 тэрбум юаньд хүрч, 27.7 хувиар тус тус өсчээ.
Анта групп нь Хятадад Anta Kids зэрэг бие даасан Анта брэндийн 10200 салбар дэлгүүр нээн үйл ажиллагаагаа явуулдагаас гадна Fila Kids, Fila Fusion зэрэг 1800 орчим Fila брэндийн дэлгүүртэй юм.
1991 онд Хятадын зүүн өмнөд хэсгийн Фужиан мужийн Жиньжян хотод спортын гутлын үйлдвэрээс үйл ажиллагааны гараагаа эхэлсэн энэ компани одоо дэлхийн хэмжээний мэргэжлийн спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд компани болон өргөжижээ.
ANTA Sports нь бусад хөрөнгө оруулагч компанийн хамтаар гуравдугаар сард Финландын Amer Sports компанийг худалдаж авснаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн брэндийн холимог бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр