CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хүргэлтийн хоолны савалгаа хог хаягдал болж байна

08-28-2019 17:12

 Хүргэлтийн хоолноос хэр их хог хаягдал гардаг вэ? Интернетээр байнга хоол захиалж иддэг хэрэглэгчийн ахуй байдлыг хальтхан ажиглавал энэ асуултын хариуг мэдэж болно.
Бээжин хотын оршин суугч Гао Янь хоол хүргэлтийн захиалга авдаг утасны эпликейшн хэрэглэн хавчуургатай Хятад талх, банштай шөл захиалжээ. Тэрээр хоолоо идэж дууссаны дараа модон савх, шүдний чигчлүүр, цаасан уут, хоолны сав, хуурай нойтон амны цаас, хуванцар халбага хог болон үлдэж, хаягдаж буйг анзаарсан байна.
Өнгөрсөн жилд зөвхөн нэг өдөрт гэхэд Хятадын үйлчлүүлэгчид хоол хүргэлтийн 10 сая гаруй захилга интернетээр хийсэн байна. Гэвч хоолны савалгаа баглааны тоо нь илүүтэй сэтгэл зовоохоор асуудал болжээ. Бээжинд төвтэй, байгаль хамгаалал технологийн нэгэн компанийн хийсэн судалгаагаар нэг удаагийн хүргэлтийн хоолноос хамгийн багадаа гурван ширхэг хоолны сав баглаа боодлын хаягдал гарч байгааг тогтоожээ.
Бээжин хотын оффис цэвэрлэгээний компанийн ажилтнууд хог хаягдлыг ангилан ялгаад, орчин тойронд хаягдсан хог хаягдлын  40 хувь нь хоол хүнс багладаг нэг удаагийн нийлэг уут байгааг тогтоосон байна.
Зарим хоолны газрууд хуванцар савалгааг арай дөхүү үнэ ханштай дахин ашигладаг, шилэн аяга, шаазан саваар орлуулжээ. Гэвч иймэрхүү савалгаатай хоолонд хэрэглэгч илүү төлбөр төлөхөөс гадна, эрүүл ахуйн шаардлага хангасан гэх баталгаа байхгүй гэж үйлчлүүлэгчид үзэж байна.
Хоолны газрууд савалгаандаа онцын шаардлагагүй илүү материал ашиглахаа болихыг, тухайлбал халбага сэрээ гэх дагавар хэрэгсэл өгөх, хоолны савны гадуур дахин нийлэг уутаар ороохгүй байхыг зарим хэрэглэгч санал болгож байгаа юм.
Үйлчлүүлэгчид өөрийн савх, халбагаа хэрэглэхээ захиалга хийхдээ мэдэгдсэнээр хоолны газруудаас хуванцар халбага, сэрээ хүргэлтийн хоолны саванд дагалдуулж хийхгүй болсоныг Шанхай хотын оршин суугч Жань Тиан өгүүллээ. Гэвч бодит амьдрал дээр оргил цагийн ачааллын үеэр ихэнх хоолны газрууд бүх захиалгыг нягтлах завгүй ажиллаж, хүргэлтийн хоолны саванд нэг удаагийн халбага сэрээг хийсээр л байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр