CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цагдаагийн газар автомат гэрэл зургийн бүхээгтэй болжээ

08-28-2019 10:49

 Шанхай хотын Пудонг дүүргийн Жоупу цагдаагийн газрын гэрэл зургийн бүхээг тус газраар үйлчлүүлж буй хүмүүст тун ая тухтай, хялбар үйлчилгээг бий болгож байгаа явдалд иргэд ихээхэн таатай байгаа аж.
Шинэ иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, паспорт авах өргөдөл гаргахдаа зураг авчрахаа мартсан үйлчлүүлэгчид уг машин дээр өөрийн зургийг авах боломжтой юм.
Хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ дугаарыг л оруулаад зураг авах бөгөөд энэ нь хэдхэн секундын дотор цагдаагийн мэдээллийн системд автоматаар шалгагдан шаардлагатай бүхийг таны өмнөөс хийх болно гэж Пудонгийн цагдаагийн газрын ажилтнууд мэдээлэл өгөв.
Түүнчлэн уг машинаар хэрэглэгчид өөрсдийн авахуулсан бичиг баримтын зургийг ч хэвлэх боломжтой аж.
Иргэнийг мэдээллийг бүрдүүлсэн гэрэл зургийн автомат бүхээгийг тун удахүй  хотын бусад дүүргийн цагдаагийн газарт байрлуулахаар зэхэж байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ