CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгальд ээлтэй Хятад орон - Ганьсу муж

08-28-2019 17:06

 Хятад орны баруун хойд хэсэгт байх Ганьсу мужийн Жаньи хотын Минлед байдаг тариалангийн талбайн канола цэцэглэжээ. Лоэсийн тал нутаг, Монголын тал нутаг болон Чинхай-Түвдийн тал нутгийн уулзварт байх Ганьсу муж нь говь цөл, тал хээр, хангайн уулс холилдсон өвөрмөц сайхан байгалийн тогтоцтой билээ.  
Усны эх үүсвэрүүдийг хамгаалах, цөлжилтийг зогсоох, ой шугуйг газар тариалан бүсээс зааглах ажлуудыг идэвхитэй хийсний үр дүнд энэ онд Ганьсу мужийн байгаль орчин илт сайхан сэргэсэн байна.  Хятадын баруун хэсгийн экосистемийн чухал түшиц болох Чилиан нуруу нь газар тариалан, үйлдвэрлэл төвлөрсөн Хэшигийн сав газрын уудам нутгийг цасны усаар тэтгэдэг юм.
Ганьсугийн өмнөд хэсэгт байх Түвдийн өөртөө засах Ганнан тойрог нь Шар мөрөн болон Чинлинь-Башаны уулархаг бүсийн газрын усны гол эх үүсвэр нь болдог. Ганнаны 7,3 сая му намгархаг газраас 10 тэрбум куб метр ус Шөр мөрөн рүү цутгаж байдаг. Ганьсу мужийн гайхамшигт байгаль, хүн ардынх нь олон төрлийн соёл ёс заншил нь дотоод гадаадын жуулчдыг ихээр татдаг билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр