CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын агаарын чанар сайжирчээ

08-28-2019 10:45

Бээжин хотын агаарын чанар өнгөрсөн долдугаар сарын өдрүүдэд сайжирсан үзүүлэлттэй гарч,  агаарын чанар дунджаар 2.5 хэм нягтралтай өдрүүд боллоо гэж орон нутгийн удирдлагууд мэдэгдэв.
Тус хотын агаарын хорт утааны хэмжээ дунджаар PM 2.5 байсан нь өнгөрсөн жилийнхээс 15.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Агаарын бохирдолтын үзүүлэлтийг 2013 онд анх боловсруулж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт нь долдугаар сарын үзүүлэлт болсон гэж Бээжин хотын экологийн товчооноос мэдээлэв.
Бээжин хот нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд агаарын чанар сайн үзүүлэлттэй гарсан 125  өдөр бүртгэгдсэн бөгөөд маш их бохирдолтой гурван өдөр л тохиосон байна. Харин өнгөрсөн оны мөн үед агаарын бохирдол ихтэй  найм өдөр бүртгэгдэж байжээ. 
Бээжингийн нийтийн тээвэр, ариун цэврийн салбарт ажилладаг хүнд даацын байгалийн хийн хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болон дизель хөдөлгүүрт хүнд даацын автомашиныг хорт хий ялгаруулалтын улсын стандартын VI түвшнийг хангах хэрэгжүүлэлтийг долдугаар сараас хойш хотын удирдлагаас гаргасан байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ