CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Costco анхны дэлгүүрээ Хятадын эх газарт нээлээ

08-28-2019 17:04


Америкт төвтэй худалдааны сүлжээний Costco Wholesale корпораци энэ мягмар гарагт Хятадын эх газарт анхны их дэлгүүрээ нээлээ.
Шанхай хотын баруун өмнөд хэсэгт байрласан 14,000 хавтгай дөрвөлжин талбайтай, 3,400 ажилтантай тус дэлгүүр гэр ахуйн хэрэгсэл, шинэ хүнс ногоо, өдөр тутмын болон аяны хэрэгцээний 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж эхэлсэн байна.
Үйлчлүүлэгчид 299 юань төлөөд жилийн хугацаатай гишүүнчлэлийн карт нээлгэн уг сүлжээ дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, их хэмжээгээр худалдан боломжтой юм.
Costco дэлгүүрийн өргөн хэрэглээний бараанууд зах зээлийн үнээс 30-60 хувиар хямд бол хүнсний бүтээгдэхүүнүүд нь жижиглэн худалдааны үнээс 10-20 хувиар хямд юм.
Дэлгүүр нээгдсэн эхний өдөрт үйлчлүүлэгчид 1,200 машины зогсоолтой талбайд машинаа тавих гэж гурван цаг гаруй, авсан барааныхаа тооцоог хийх гэж хоёр цаг гаруй дараалалд зогсоход хүрчээ. 
Олон мянган Хятадын үйлчлүүлэгчид долдугаар сараас эхлэн гишүүнээр бүртгүүлсэн нь тус дэлгүүрийн тооцоолсон таамгаас давсан байна.
Шанхай хотоос 170 км зайтай хол Жэжянь мужийн Ханьжоу хотод оршин суудаг Лю Жэнь “Ирэх амралтын өдрүүдээр гэр бүлээ аваад шинэ дэлгүүрийг сонирхож ирнэ” гэж хэллээ.
Costco нь анх Хятадын эх газарт цахим дэлгүүрийн үйлчилгээ явуулаад таван жил болж байна. Хятадын зах зээл өсөхийн хирээр илүү олон үйлчлүүлэгч сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэх болсныг Costco Wholesale корпорацийн Азийг хариуцсан ерөнхийлөгч Ричард Чан дурдсан юм.
Хэрэглээ нь байнга өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээл дээр Америкийн худалдааны сүлжээний Walmart корпораци гэхэд Sam’s club бөөний дэлгүүрийнхээ хоёр дахь салбарыг энэ оны эхээр Шанхай хотноо нээгээд байгаа билээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ