CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Турфан хотод усан үзмийн баяр болж байна

08-27-2019 16:07

 Шиньжянь Уйгурын Өөртөө засах орны Турфан хотын усан үзмийн тарилдангийн хөндийд жил тутмын их ургацын баяр болж байна.
Энэ нутагт ургасан янз бүрийн өнгө амт бүхий 200 орчим төрөл зүйлийн усан үзмээс хамгийн том, хамгийн жижиг, хамгийн амтлаг гэх зэргээр шилдэг усан үзмийг шалгаруулдаг юм. 
Энэхүү баяр нь Шиньжянийн аялал жуулчлалын улирлын оргил үеэр болдог гол баярын нэг бөгөөд үүнтэй зэрэгцээд үзэм, дарсны худалдаа, Шөнийн музейн аялал болон Амьд хөгжмийн наадмууд хийнэ гэж Турфан хотын Соёл, спорт аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Нарлаг, хуурай уур амьсгалтай Турфан нутаг нь усан үзэм тариалангийн олон зуун жилийн түүхтэй бөгөөд Хятадын усан үзмийн тарианлангийн гол газруудын нэг юм. 2018 онд гэхэд Турфанд 37800 га талбайд усан үзэм тариалж, 1,14 сая тонн ургац хураан авчээ.
1990 оноос эхэлж тэмдэглэсэн Турфаны усан үзмийн баяр нь өнөөдөр зөвхөн Хятад төдийгүй дэлхий даяар алдартай баяр наадмын нэг болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ