CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Орон нутгийн иргэд кун фу ихээр сонирхох болжээ

08-27-2019 10:45

Хунань мужийн баруун өмнө зүгээс үүсэлтэй бие хамгаалах урлагт хэрэглэдэг байсан Кун-фу нь орчин цагт орон нутгийн иргэдийн дунд түгээмэл хэрэглэгдэг биеийн тамирын дасгал болжээ.
Хуайхуа хотын Маянг дүүргийн оршин суугч Сянь Куаньхуан эхнэрийн хамтаар өдөр тутмын дадалдаа Кун-фу ашиглах болсон бөгөөд тэд өдөрт хагас цагаар дасгал хийдэг аж.
Түүнийг Кун-фугийн нарийн төвөгтэй олон янзын дасгалыг зэвсгийн хамтаар хийж байгааг нь ажиглавал 81 настай түүнийг Кун-фу мастер хэдийнэ болжээ гэж хэлж болохоор болжээ.
58 настай Фэн Жилианг бага наснаасаа Кун-футай холбогдсон байна. Түүний өнгөрсөн жил нээсэн тулааны урлагийн сургуульд ойролцоо орших 10 гаруй тосгоны 70 гаруй хүүхдийг элслүүлэн хүрээгээ тэлжээ.
"Би судалгаа хийж, эцэг эхчүүдийн 80 орчим хувь нь хүүхдүүдээ Кун-фугээр хичээлэлүүлэхийг байгааг олж мэдсэн. Манай сурагчид өдөр бүр энд ирэхийн тулд 40 км замыг туулдаг. Кун-фу бол зөвхөн бие хамгаалах урлаг гэдгээс илүү хүүхдүүдийг эрч хүчтэй болгож, биеийн жин хасахад ч ихээхэн нөлөөлдөг" гэж Фэн хэлэв.
Хятадын алдарт кикбоксчин Жоу Жипэн Маянг дүүрэгт төрж өссөн нэгэн. "Кун-фу дасгал хийх нь хүчирхийлэлтэй ямар ч холбоогүй бөгөөд энэ нь бидний бие бялдрын хөгжил, ёс суртахууны төлөвшлийг сайжруулах арга юм" гэж тэрбээр хэлэв.
Эмэгтэйчүүд ч гэсэн Кун-фугийн дасгалаар ихээхэн хичээллэх болсон байна. .
Энэ бүс нутгийн оффисын ажилчдын ихэнх нь кун-фугийн урлагаар хичээллэдэг аж. "Маяанг дүүрэгт кун-фугийн найман холбоо үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дасгал сургуулилт хийх 322 газартай юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр