CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хүүхдүүдийн 60 хувь нь дугуйлан сургалтанд явдаг

08-27-2019 16:02

 Хятад Улсын хүүхдийн хөгжил, сургуулиас гадуурх идэвхийн тухай 2019 оны тайлан илтгэлд Хятадын сурагчид нэмэлт дугуйлан сургалтанд явах нь хэвийн хэрэг болж, хүүхдүүдийн сургуулиас гадуурх боловсролын салшгүй хэсэг болсон тухай өгүүлсэн байна. Мөн гэрийн даалгавараа хийхийн тулд сурагчид нилээдгүй чөлөөт цагаа ихэнхийг буюу өдөрт дунджаар 85-87 минутыг зарцуулдаг байна. Сурагчдын 60,4 хувь нь хичээлээс гадуурх дугуйлан сургалтанд суудаг бөгөөд даваа гарагаас баасан гараг хүртэл 3,4 цагийг, амралтын өдрүүдэд 3,2 цагийг үүнд зарцуулдаг ажээ.
Зуны амралтын үеэр сурагчдын 58 хувь нь дугуйлан сургалтанд явахаар бүртгүүлдэг бол үндэсний баярын өдрүүдэд 34,2 хувь нь бүртгүүлжээ. Иймэрхүү дугуйлан сургалтын өртөг дунджаар 9211 юанийн зардалтай бөгөөд нэг өрхийн орлогийн 12,84 хувийг эзэлж байна.
Энэхүү тайлан илтгэлийг арав гаруй хот тосгоны 174 сургууль, цэцэрлэгийн 3-15 насны хүүхдүүд болон тэдний эцэг эхээс авсан 14874 асуулга судалгаан дээр үндэслэн гаргасан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр