CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн Олон Улсын Дасин нисэх буудал дэлхийн түвшний чадамжтай

08-27-2019 16:09

 Үзэгдэх орчны харагдац муу үеийн нөхцөл байдалд нисэх онгоц хөөргөх буулгах туршилтын хэд хэд нислэгийг Бээжингийн Олон Улсын Улсын “Дасин” нисэх буудалд өнгөрсөн даваа гарагт хийжээ.
Иргэний нислэгийн удирдах төвөөс мэдээлснээр онгоцыг буулгах IIIB ангилалд хамаарах нөхцлийн үед, мөн шилээн дээрх /Heap-Up Display, HUD/ мэдээллийг харахад бэрхшээлтэй үед онгоц хөөрөхөд, түүнчлэн газар дээрх хөдөлгөөнийг сайжруулах /A-SMGCS/ нөхцөлийн бүх туршилт амжилттай болжээ.
Дээрх технологиуд нь 75 метрээс илүү зайд орчны харагдах байдалд, 15 метрээс доошгүй өндөрт байгаа нисэх онгоцны хөөрөх, буух үеийн аюулгүй ажиллагааг хангах юм.
Энэхүү туршилтаар Бээжингийн Олон Улсын “Дасин” нисэх буудал нь манан утаанаас хамааран, харагдах орчин муу болсон үед хуваарьт нислэгийг саатуулахгүйгээр олон тооны нислэг үйлдэх бололцоотой дэлхийн хамгийн өндөр түвшний чадамжтай нисэх буудал болж байгааг баталллаа.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ