CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүүрсний уурхайн аюулгүй байдлыг хангахын тулд робот ашиглаж байна

08-26-2019 18:03

 Нүүрсний олборлолтыг эрчимжүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулахын тулд Хятадад нүүрсний уурхайд роботууд ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар харуул хамгаалалт, цэвэрлэгээ зэрэг есөн ажлын байранд 19 төрлийн робот ашиглаж байна гэж Уул уурхайн аюулгүй байдлын удирдах газрын дарга Хуан Юйчи мэдээллээ.
“Цаашид ашигт малтмал олборлох зориулалттай роботуудыг бүтээх нь нүүрсний уурхайн аюулгүй байдлын асуудлыг шийдэх үр дүнтэй арга болно” хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн юм.
Түүний хэлснээр Орон нутгийн засаг захиргаа роботын хэрэглээг дэмжиж ажиллах ёстой. Шаньдун, Хэбэй, Хэнань мужуудийн нүүрсний уурхайд роботуудыг идэвхитэй ашиглах ёстой гэнэ. Мөн оюутнуудын техникийн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд Хятадын их дээд сургуульд робот техникийн хичээлийг орох ёстойг онцолжээ.
Хятад улс нь үйлдвэрлэлийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгаа бөгөөд стандартад нийцээгүй уул уурхай хаах арга хэмжээ авч байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ