CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн өндөр настай панда 37 нас хүрлээ

08-26-2019 09:32

 Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын амьтны хүрээлэн өнгөрсөн баасан гарагт "эмээ панда"  хочтой хулсны баавгайн 37 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ.
Панданы энэ насыг хүний настай зүйрлэвэл 100 хүрч байгаатай ижил юм.
 Синьсин нэртэй уг панда 1982 онд Сычуань мужид төрсөн бөгөөд амьтны хүрээлэнгийн асаргаанд байдаг дэлхийн хамгийн өндөр настай панда юм. Энэ хулсны баавгай нь 137 пандагаас бүрдсэн асар том гэр бүлийн удирдагч гэж хэлж болно. Түүний үр удам АНУ, Канад, Япон зэрэг 20 гаруй улс орон,бүс нутагт тархжээ.
Синьсинд зориулан Чунчины амьтны хүрээлэнд түүнийг дэмжигч 100 гаруй хүн цугларч төрсөн өдрийн жимстэй бялуугаар дайлжээ.
Олны танил энэ  панданы биеийн даралт ихсэхээс бусад тохиолдолд бие махбодийн хувьд сайн байгаа гэж амьтны хүрээлэнгийн захирал Инь Яньчян мэдэгджээ. Одоогоор түүний биеийн жин 98 кг байгаа бөгөөд өдөрт 30 кг хулсны найлзуур, 0.5 кг хулсны навч, нэг кг алим, 70 грамм цэвэршүүлсэн тэжээл иддэг аж.
Синьсин хулсны баавгай нэг настайгаасаа Чунчины амьтны хүрээлэнд амьдарч байгаа юм. Түүний хувьд  1988 оны өвлийн олимпийн үеэр Канадын Калгари хотод зочилж, сая гаруй зочдын өмнө гарч байжээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ