CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн шагналтнууд Санья хотод цугларав

08-26-2019 09:38

 БНХАУ-ын Хайнань мужийн өмнөд хэсгийн Санья хотод дэлхийн шинжлэх ухааны шагналтнууд, түүний дотор Нобелийн шагналтнууд цугларч, тэнгисийн шинжлэх ухаан, технологийн талаар санал бодлоо солилцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
 Дэлхийн хэмжээний шагналтнуудын Саньягийн форумд гадаадын 21 эрдэмтэн оролцсон бөгөөд тэдний 12 нь Нобелийн шагналын эзэн болон салбарын бусад олон улсын шагналтнууд байсан гэж зохион байгуулагч мэдээллээ.
Баасан гарагт эхэлсэн хоёр өдрийн уг форумд Хятадын Инженерийн академи болон Хятадын Шинжлэх ухааны академийн нийт 28 академич оролцсон байна.
Хурлын үеэр далайн амьдрал ба эрүүл мэнд, далайн технологи, орчин үеийн хөдөө аж ахуй, далайн экологи зэрэг зургаан дэд сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ.
"Олон улсын хамтын ажиллагаа, технологийн дамжуулалт, мэдлэг хуваалцах нь цэнхэр эдийн засгийг хөгжүүлэх, далайн хамгаалалтыг дэмжих цорын ганц арга зам" гэж Хятадын Инженерийн академийн эрдэмтэн Ян Жифэнг хэллээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр