CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр Шиньжяньд 32 мянган ажлын байр шинээр бий болжээ

08-26-2019 18:01

Аялал жуулчлалын салбарын эрчимтэй өсөлтийг дагаад 2019 оны эхний хагаст Шиньжянь Уйгурын Өөртөө Засах Оронд 32 мянган ажлын байр бий болжээ. Энэ нь орон нутгийн иргэдийн амжиргааг ихээхэн дэмжиж байна.
“Малчид тариаланчид ашиг орлогоо нэмэгдүүлэхээр аялал жуулчлалын салбар руу эрчимтэй орж байгаа нь Шиньжянийн аялал жуулчлал “Алтан үедээ” ирсний илрэл гэж тус мужийн хүний нөөц, нийгмийн халамжийн газраас мэдээлэв.

Энэ жил тус мужаас жуулчны хоол хүнс, зочид буудал, бэлэг дурсгалын үйлчилгээ болон хөдөө нутгийн аялал жуулчлалыг дагалдсан 40 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан байсан. Зорилтын 80% нь биелээд байна.
Шиньжянь муж нь аялал жуулалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг 2018 онд баталж байсан юм. Төлөвлөгөөний дагуу 2018 онд 10 мянга, 2019 онд 40 мянга, 2020 онд 50 мянган ажлын байр шинээр бий болгох зорилттой. Шиньжяньд 2019 оны нэг сараас зургаан сарын хооронд 76 сая орчим жуулчин ирсэн нь өнгөрсөн жилээс 46%-иар илүү байгаа ажээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ