CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эрчүүд ар гэрийн асуудалд илүү санаа зовних болжээ

08-26-2019 09:33

 Гэрлэсэн эрчүүд эмэгтэйчүүдээс илүү гэр бүлсэг болж байгааг саяхан явуулсан судалгааны дүн харуулжээ.
Судалгаанд хамрагдсан гэр бүлтэй 1987 хүнийг хамруулсан бөгөөд эрэгтэйчүүдийн 52.4 хувь нь хүүхдээ бүрэн асран хүмүүжүүлэгч болохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол эмэгтэйчүүдийн хувьд үүнээс бага зэрэг үзүүлэлт буюу 45.8 хувьтай гарчээ.
"Аавууд хүүхдийнхээ амьдралд илүү их оролцох хүсэлтэй байгаа болж байгааг энэ судалгаа харуулж байгаагаас гадна ажил мэргэжилтэй байх нь нөхрийг үүрэг харин эхнэр гэрийн ажлыг даана гэсэн уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж байгааг ч харуулж байна гэж Тяньжины нийгмийн шинжлэх ухааны академийн социологийн профессор Жан Баой ярилцлагандаа дурьджээ.
Гэсэн хэдий ч ээжүүд гэр бүлийн үүрэгт ажлаа голчлон хариуцдаг гэсэн хэлбэр хэвээр байгааг мөн судалгааны дүр харуулж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 орчим хувь нь ээжүүд гол асрамжлагч гэж хэлсэн бол гэр бүлийн үүрэг хүлээдэг гэх асуудалд эцгийн үүрэг дөнгөж 16.7 хувьтай гарчээ.
Судалгаанаас харахад нөхөр нь тэжээгч байна гэсэн хэвшмэл дүр төрхөнд тийм ч таатай байдаггүй болохыг судалгаанд оролцогчдын 60 хувь нь хариулсан байна. 
Судалгаанд оролцогчдын 45.7 хувь нь эрэгтэй, түүнчлэн 89.2 хувь нь хүүхэдтэй хүмүүс байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр