CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хэвлэл, нийтлэлийн анхны музейг Шанхай хотноо нээнэ

08-23-2019 15:05

Хятад улсын хэвлэл, мэдээллийн салбарын анхны музейн барилга 2021 он гэхэд Шанхай хотод бүрэн ашиглалтад орно хэмээн хотын удирдлагууд мэдээлжээ.

Хятадын орчин үеийн түүхэнд хамаарагдах хэвлэл, мэдээллийн түүхийг агуулсан музейг Шанхай хотын Янпу дүүрэгт барьж байгаа юм.

Музей байгуулах бэлтгэл ажлыг 2003 оноос эхэлсэн бөгөөд 1949 онд БНХАУ байгуулагдахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан сонин, сэтгүүл, ном зэрэг олон мянган нийтлэл, материалыг цуглуулан музейд тавихаар зэхжээ.

Музейн цуглуулгад Мао Дун, Е Шентао зэрэг Хятадын нэрт зохиолч, сэтгүүлчдийн 2200 гар бичмэл ном, 2113 гар бичмэл зэрэг үзмэрүүд багтжээ.

Шанхай хот бол орчин үеийн Хятадын сэтгүүл зүй, хэвлэлийн өлгий юм. 1912-1949 оны хооронд Хятадын 300 хэвлэлийн газрын 80 гаруй хувь нь Шанхай хотод байрлаж байжээ.

Түүнчлэн Шанхай хот нь Хятадын хувьсгалт хэвлэлийн чухал бааз суурь газрын нэг байсан юм. Коммунист тунхаг бичгийн анхны хятад орчуулга 1920 онд Шанхайд хэвлэгдэн олон нийтэд хувилан хүргэж байсан түүхтэй аж.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр