CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ордосын тал нутгийн торгоны замын соёлын аялал жуулчлалын форум

08-23-2019 12:41

Энэ сарын 22-нд Ордосын тал нутгийн торгоны замын соёл аялал жуулчлалын форумын нээлт тус хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж өнгөрлөө. Уг форум нь “Соёл жуулчлалыг уялдуулах, Ногоон хөгжил, Тал нутгийн торгоны замын цэцэрлэгт хотыг байгуулья” гэсэн уриатай. Нээлтэд олон улсын аялал жуулчлалын холбооны дэд дарга, БНХАУ-ын аялал жуулчлалын товчооны удирдлага, ӨМӨЗО-ны суртал хуулгийн газрын дарга удирдлага, Ордос хотын удирдлага, мэргэжилтэн нарыг багтаасан 500 гаруй хүн оролцов.

 

Нээлтийн дараа Ордосын барилга байгууламжийг цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжтэй хослуулсан зураг авалтын газар болон Ордосын орон нутгийн онцлогтой идээ ундааг форумын оролцогсдод амтлуулан танилцуулав. Өмнө нь уул уурхайд хэт түшиглэн хөгжиж байсан бол түүнийгээ өөрчилж, ирээдүйд үзэмжийн орон, орон нутгийн онцлогтой үндэстэний уламжлалт өв, дуу бүжиг, хувцас засал зэрэг соёлоо аялал жуулчлалтай хослуулан, хөгжил сайтай дэд бүтцээрээ жуулчдыг татах зорилго тавиад байна.

 

Ордос хотод 5А зэрэглэлийн үзэмжийн орон 2 , 4А зэрэглэлийн үзэмжийн орон 28 , А зэрэглэлийн үзэмжийн орон 48 байдаг. Эдгээрийн зарим нь байгаллаг үзэмжийн орон, зарим нь уул уурхайг нөхөн сэргээлтийг аялал жуулчлалд зориулсан байгууламж болно. Мөн зочид буудлыг хүлээн авах хүчин чадал сайн учир жуулчид ая тухтай үйлчлэх боломжтой юм байна.

 

Ордос хотод Чингис хааны онгон , Бүрээ манхан зэрэг онцлогт үзэмжийн газар байхаар үл барам Хөх хот-Бугат-Ордос хотын эдийн засгийн хөгжлийн коридорт байдаг учир соёл аялал жуулчлалыг хослуулах хөгжлийн шинэ гарц, шинэ боломж гэж мэргэжилнvvд үзэцгээв.

 

Тус форумыг ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын тэнхим, Ордос хотын засгийн газар, Ордос хотын соёл аялал жуулчлалын товчоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр