CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Лейкерс баг Хятадад хоёр тоглолт хийнэ

08-23-2019 15:07

 

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/Лос-Анжелес Лейкерс баг 2019-2020 оны улирлын урьдчилсан тоглолтын хуваариа гаргасан бөгөөд хуваарийн дагуу хоёр тоглолтоо Хятадад хийхээр болжээ.

Тус баг нь 10-р сарын 5-18 хооронд нийт зургаан тоглолт хийхээс дөрвийг нь Калифорни мужид Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглох бол Шанхай, Шенжен хотод Бруклин Нетс багийн эсрэг хоёр тоглолт хийх хуваарь гарчээ.

 НБА-ийн 2018-19 оны улирлын тоглолт дуусч Торонто Рэпторс  баг 2019 оны НБА-н аварга шалгаруулах шатны тоглолтонд Уарриорс багийг ялж, анх удаагаа НБА-ын аварга баг болсон билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр