CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ үүсгэн байгуулагдсан ойд зориулсан мэдээллийн төв нээлтээ хийнэ

08-23-2019 15:14

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх үйл ажиллагааны мэдээллийн төв энэ сарын 23-нд нээлтээ хийнэ

Баярын арга хэмжээ 10-р сарын 1-ний өдөр Бээжин хотноо болно гэж Синьхуа агентлагаас мэдээлжээ. Бээжин хотноо байрлах мэдээллийн төв нь тус арга хэмжээнд зориулсан ярилцлагын өргөдлийг шийдвэрлэх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, сэтгүүлчдэд шаардлагатай мэдээлэл, техникийн үйлчилгээ үзүүлэх  юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн төвийн албан ёсны вэбсайт, WeChat хаягийг нээн үйлчилгээг цахимаар мөн үзүүлнэ.

Тус арга хэмжээг сурвалжлан бэлтгэх Хонконг, Макао, Тайвань болон гадаадын сэтгүүлч нар бүртгэлээ онлайнаар буюу http://reg70prc.zgjx.cn хаягаар ирүүлэх боломжтой аж.

Хүсэлт өргөдлийг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 8 хүртэл хүлээн авах юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ