CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөхнуур-Түвдийн өндөрлөг 26 сая жилийн өмнө нам дор газар байжээ

08-23-2019 13:05

 

Хятадын шинжлэх ухааны академийн Көсюэ Тунбао сонинд нийтэлсэн судалгааны өгүүлэлд Хөхнуур-Түвдийн өндөрлөг бүс 26 сая жилийн тэртээ Энэтхэгийн далайн чийглэг дулаан уур амьсгалын нөлөөн дор дулаан цаг ууртай нам дор газар байсан тухай өгүүлжээ.

Сээр нуруутан, палеоантрополог, палеонтологийн институт, Хятадын Шинжлэх Ухаан Академийн харьяа Сишуанбаньна дахь Халуун орны чийглэг бүсийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид Хятадын баруун өмнөд бүсийн Түвдийн Өөртөө Засах Орноос төрөл бүрийн амьтан, ургамлын чулуужсан үлдэгдэл олжээ. Эдгээр үлдэгдлийг шинжилбэл 23 сая жилийн тэртээ эхэлсэн доод миоцений үед тухайн бүсийн уур амьсгал өөрчлөгдсөн нь тодорхой болж байна.

Сайтар хадгалагдсан загасны чулуужсан үлдэгдлийг шинжилсэн судлаачид дээд олигоцений үед буюу 28-23 сая жилийн тэртээ энэ нутаг өнөөдрийнх шиг өндөрлөг бүс биш харин нам дор газар байсныг баттай тодорхойлжээ.

Түүнчлэн тавь гаруй төрлийн ургамлын чулуужмал нь эдгээр ургамал дээд олигоцений үед халуун дулаан орны нам дор газар ургадаг байсныг гэрчилж байна.

Геологийн баримтаас үзвэл өндөрлөг бүсийн төв хэсэг доод миоцений үед бараг 3000 метрээр өндөрсөж, бүсийн цаг уур өөрчлөгджээ. Улмаар плиоцений үед (5-3 сая жилийн тэртээ) энэ өндөрлөг дээр хөхтөн амьтан суурьшжээ.

Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн өнөөгийн экосистемийн ургамал, амьтны аймаг Альпийн хөлдсөн бүс буюу криосферт хамардаг байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ