CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжлэх ухааны 41 752 төслийг санхүүжүүлнэ

08-23-2019 12:15

 

Хятад улс 21.03 тэрбум юань (ойролцоогоор 2.99 тэрбум доллар) өртөг бүхий шинжлэх ухааны 41 752 төслийг санхүүжүүлнэ гэж Хятадын Байгалийн Шинжлэх ухааны Үндэсний Сан (ХБШУҮС) мэдээлжээ.


Энэхүү санхүүжилт нь үндэсний үйл хэрэгт хамааралтай, олон улсын хамтын ажиллагааны, залуу эрдэмтдийн хэрэгжүүлэх шинжлэх ухааны 10 гол төсөлд зарцуулагдах юм.

 

ХБШУҮС нь гуравдугаар сарын байдлаар шинжлэх ухааны төсөлд хамааралтай 240,000 гаруй өргөдөл хүлээн авсан нь өмнөх жилийнхээс 12 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятад улс ХБШУҮС-тай хамтран тус салбарын хөгжлийг улам эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн суурь судалгаа, инновацийг дэмжин ажиллаж байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ