CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ундны усанд буй бичил хуванцарууд хор нөлөөгөөр бага байна

08-23-2019 16:17

Ундны усанд агуулагдсан бичил хуванцрууд одоогоор бидний эрүүл мэндэд аюултай хор нөлөө учруулах хэмжээний биш байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас пүрэв гарагт мэдэгдлээ.

“Бидний тогтоосон мэдээллээр бол ундны усанд агуулагдаж буй бичил хуванцрууд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөхүйц хэмжээнийх биш болох нь батлагдсан. Гэхдээ бид илүү нарийн судлаж, дэлхийн дахины хордуулж хуванцрын хэрэглээг багасгах ёстой” хэмээн ДЭМБ-ын Олон Нийтийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Газрын дарга, доктор Мария Нейра мэдээллээ.  

Түүний өгүүлснээр хаа сайгүй тарсан бичил хуванцруудаас хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг яаралтай нарийвчлан судлах цаг нь болжээ.

Энэ таван сард Австралийн Ньюкэстл Их Сургуулийн хэвлүүлсэн судалгаанд нэг хүн долоо хоногт дунджаар 5 грамм хуванцар идэж байгаа нь банкны картны хэмжээний дайтай аж.

Түүнчлэн долоо хоног тутам бидний бие үү ордог 2,000 бичил хуванцар нь сард нийлээд 21 грамм, жилд бол 250 илүү грамм хэмжээтэй болж байна.

“Энэхүү судалгаа, баримт нь улс орнуудын Засгийн Газарт аюулын дохио болж очих учиртай. Хуванцар нь зөвхөн далай тэнгисийн ус, эко системийг бохирдуулаад зогсохгүй, хүний биед хүртэл шингэх болсон хуванцрын зохисгүй хэрэглээнээс зайлсхийхэд бэрхшээлтэй болжээ” гэж Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн захирал Марко Ламбертини өгүүлэв.

Хуванцар савлагаатай усны 90 хувиас илүү нь бичил хуванцрууд агуулдаг болохыг өнгөрсөн жил Нью-Иоркийн Их Сургуулиас гаргасан судалгаанд дурджээ. Есөн өөр улс орны 19 газраас авсан 11 компанийн үйлдвэрлэсэн 259 савтай уснаас шинжилгээ авахад нэг литр уснаас 325 бичил хуванцар илэрч байсныг мөн тэмдэглэсэн байна.

Уг бичил хуванцаруудын эх үүсвэр маш олон бөгөөд хувцасны хиймэл даавуу, шүдний оо эсвэл хог хаягдлын том хэмжээний хуванцрууд урвалд орон үйрч бутарсанаас гардаг байна.

Ингээд гол мөрөн далай тэнгис рүү орж, түүнийг нь загас юмуу бусад амьтад идэж, дараа нь тэрхүү хуванцар идсэн амьтадыг хүнсний сүлжээнүүдээр дамжуулан хүмүүс иддэг байна.

ДЭМБ-аас ундны ус нийлүүлэгчид болон тэдний хяналтын байгууллагуудад хандан эхний ээлжинд хүний эрүүл мэндэд аюултай халдварт өвчинд хүргэх үхлийн нян, химийн бодисуудаас цэвэрлэж байхыг зөвлөмж болгожээ.

“Дэлхий даяараа яаралтай арга хэмжээ авах нь энэхүү хямралыг зайлуулах, давах арга юм” гэж Ламбертини хэлсэн юм.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCtV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр