CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн шилдэг 500 компанийн 98 хувь нь Хятад руу тэмүүлж байна

08-23-2019 14:30

 

Fortune Global 500 компанийн 490 нь Хятадад хөрөнгө оруулалт хийсэн тухай лхагва гарагт Хятадын Худалдааны Яамнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Тус улсын нээлттэй эдийн засгийн бодлогын ачаар олон улсын компаниуд хөрөнгө оруулалт, технологи, менежментээ Хятадад төвлөрүүлж, хариуд нь асар том зах зээлд нэвтрэх боломжийг олж авч байна. Эдгээр компани нь олон талт эдийн засгийн системийг хамгаалж, харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын корпорациудын зүгээс Хятадад оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь дэлхийн аж үйлдвэр эдийн засаг дахь тус улсын үнэ хүнд, нөлөө ямар чухал болохыг илэрхийлж буй хэрэг юм хэмээн Хятадын Олон Улсын Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Акедемийн гадаадын хөрөнгө оруулалтын институтын орлогч дарга Хао Хунгмэй цохон тэмдэглэв.

Эдийн засаг, худалдааны либерал, нээлттэй бодлогоо Хятад улс цаашид улам хөгжүүлэн үргэлжлүүлнэ гэж тэрбээр мэдэгдлээ.

Худалдааны Яамны сайд Чянь Көминийн мэдээлснээр 18 жилийн өмнө Хятадын 11 компани Fortune Global сэтгүүлийн 500 шилдэг компанийн жагсаалтанд бичигдэж байсан бол тус улсын бизнес эрхлэгчдийн олон улсын зах зээл дэхь эрчимтэй оролцооны үр дүнд энэ онд 129 Хятадын компанийн дээрх жагсаалтанд оржээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ