CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ховор төрлийн гиббон сармагчин бүл нэмнэ

08-23-2019 12:18

Дэлхийн хамгийн ховор төрөл зүйлд багтдаг Хайнань гиббон сармагчны тоо толгой аажмаар нэмэгдэн 29 болж өсжээ.

Хятадын өмнөд арлын Хайнань мужийн нутгаар ойжуулалтын ажил хийсний үр дүнд  энэ төрлийн сармагчны тоо толгой өсөхөд ихээхэн эерэгээр нөлөөлж байгааг байгаль хамгаалагчид мэдэгдэв.
 Баванглинг  дархан цаазат газрын ширэнгэн ойд уг сармагчны ердөө дөрвөн сүрэг амьдардаг бөгөөд тун удахгүй сүрэг шинээр бүл нэмэх гэж байгаа талаар дархан цаазат газрын удирдлагууд мэдээлжээ.

"Бид энэ жилийн шалгалтын үеэр ганцаардмал эмэгтэй сармагчинг олсон бөгөөд энэ нь шинээр төл нэмэх боломжийг гаргасан. Хайнань гиббоны гэр бүлд ихэвчлэн насанд хүрсэн нэг эрэгтэй, хоёр эмэгтэй сармагчин байгаа. Тиймээс шинээр гишүүн нэмснээр тэд бүл нэмэх боломжтой болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

1950-иад оны үед 2000 гаруй байсан Хайнань гиббоны тоо толгой 1980-аад оны үед долоон болж буурсан. Хэт их ан агнуур, мод бэлтгэл нь энэ төрөл зүйлийн сармагчны тоо толгой устаж мөхөхөд хүргэжээ.

Тиймээс сармагчны тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд 
орон нутгийн засаг захиргаанаас хамгаалалтад авч, 1980 оноос Баванглингийн дархан цаазат газар тэднийг хамгаалан үржүүлж, эргэн тойрны  ойжуулалтыг нэмэгдүүлэн ажиллах болжээ. Түүнчлэн сүүлийн хорин жилийн хугацаанд тус бүс нутагт 100,000 орчим мод тарьжээ.

Хайнань гиббонууд нь голчлон халуун орны 10 метрээс дээшгүй өндөртэй модон дээр амьдардаг бөгөөд урт, гар, хөлтэй сармагчингууд тэр бүр газар яваад байдаггүй үргэлж л модоор дүүлэн амьдардаг учир тусгайлан үржүүлэн тэжээхэд хүндрэлтэй байдаг аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ