CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын роботын зах зээл найман тэрбум долларт хүрнэ

08-23-2019 13:28

Хятадын роботын зах зээл энэ онд 8.68 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2014-2009 оны хооронд жилийн дундаж өсөлт 20.9 хувьтай байна гэж Хятадын электроникийн хүрээлэнгийн тайланд дурджээ.

Хятад улсын роботын зах зээл ихээхэн өргөжиж 2019 онд дэлхийн нийт зах зээлийн 29.5 хувийг эзэлнэ гэсэн тооцоо байгаа юм. Дэлхийн роботын зах зээл нь энэ онд 29.41 тэрбум доллар хүрнэ гэж Дэлхийн роботын бага хуралд оролцогчид мэдэгдсэн байна.

Хятадын роботын үйлдвэрлэл нь дижитал эдийн засаг, ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна хүмүүсийн ажиллах, амьдрах арга хэлбэрийг ч ихээхэн өөрчилж байна гэж Хятад Шинжлэх Ухаан Технологийн Холбооны орлогч дарга Хуэй Жиньпин хурлын үеэр мэдэгджээ.


Наймдугаар сарын 20-25-ны хооронд болж буй Дэлхийн роботын бага хурлын үеэр 700 гаруй робот технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүлжээ.  байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ