CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Huawei 5G утсаа албан ёсоор худалдаанд гаргав

08-20-2019 10:36

Хятадын технологийн салбарын тэргүүлэгч Huawei компани 5G сүлжээтэй анхны ухаалаг утсаа баасан гарагт албан ёсоор худалдаанд гаргажээ.
Жэжян мужийн Ханжоу дахь China Telecom дэлгүүрт Huawei Mate20X утас худалдаанд гарч хэрэглэгчид үүнийг ихээхэн сонирхож байв. Mate20X утас нь Huawei компанийн Хятадын гар утасны зах зээл дээр худалдаанд гарсан анхны 5G ухаалаг гар утас юм. Энэ нь Kirin 980 процессор, 5G Balong 5000 чипсетээр тоноглогдсон бөгөөд 3G, 4G, 5G сүлжээнд нэгэн зэрэг холбогдох чадвартай. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт л гэхэд нэг сая гаруй хүн уг шинэ загварын ухаалаг утсыг худалдаж авахаар үүрэн утасны оператор компаниудад худалдан авах хүсэлт гарган гарын үсэг зураад байжээ.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ