CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүний яриа таних төсөл хэрэгжүүлж байна

08-20-2019 18:30

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод хүнийг хэл яриагаар нь таних төсөл хэрэгжүүлж эхлэв.
Интернет орчинд тухайн хүнийг ялгаж таних найдвартай систем зохион бүтээхэд чиглэсэн энэ төслийн хүрээнд боловсруулсан технологийг ойрын хоёр, гурван жилийн хугацаанд Өвөр Монголтой хил залгаа Нинся-Хуйн автономит район, Ганьсу, Чинхай, Шаньси мужийн хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний мэдээллийн төвийн ерөнхий инженер Ли Синь “Хувийн мэдээллээ хамгаалах нь дата орчны хөгжил дэвшилд тавигдаж буй нэн тэргүүний шаардлага бөгөөд хүний хэл яриаг ялгаж таних технологи нь өөрийнхөө мэдээллийг өөр байршлаас харахад ихээхэн дөхөм болох” гэсэн юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр