CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шилдэг 100 компанийн жагсаалтыг Алибаба тэргүүлжээ

08-20-2019 09:47

Цахим худалдааны шилдэг компанийн нэг Alibaba Group нь Хятадын интернэтийн шилдэг 100 компанийн жагсаалтыг тэргүүлжээ.
Түүний араас нийгмийн сүлжээний томчууд  болох Tencent, Baidu сайт жагссан байна. Интернэтийн шилдэг 100 компанийн жагсаалтыг Хятадын Интернет холбоо болон Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас лхагва гарагт гаргажээ.
Компаниудыг аж ахуйн нэгжийн цар хүрээ, инновацийн чадавхи, цаашдын төлөв байдал, нийцэж буй байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр ангилан уг жагсаалтыг гаргасан байна.
БНХАУ-ын интернетийн шилдэг 100 компанийн жагсаалтад багтсан эдгээр компани нь салбарт хамгийн их эрх мэдэлтэй, нөлөөтэй хэмээн үнэлж байгаа юм.
Энэ жилийн жагсаалтанд цахим худалдаа, салбарын үйлчилгээ, онлайн тоглоом, видео дамжуулалт зэрэг төрөл бүрийн цахим салбаруудыг хамруулжээ.
Тайланд дурдсанаар эдгээр 100 томоохон компанийн судалгаа, боловсруулалтын нийт зардал 2018 онд ихээхэн нэмэгдэж 153.87 тэрбум юаньд (21.86 тэрбум доллар) хүрч, өмнөх оны мөн үеэс 45.1 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Үүнээс гадна эдгээр 100 компани нь 5G технологи, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, том өгөгдөл зэрэг технологийн гол нээлт, ажлуудад хамгийн ихээр хувь нэмэр оруулсан компаниуд юм.
Тус компаниуд нийтдээ 80,000 орчим патент эзэмшдэгээс 60,000 орчим нь шинээр зохион бүтээсэн бүтээлийн патент байжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр