CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжин хотноо Робот-2019 олон улсын тэмцээн болно

08-20-2019 11:06

Зохион байгуулагчид таван жилийн хугацаанд нийт 120 мянган хүн оролцсон роботын энэ удаагийн тэмцээнд гадаадын 20 гаруй орон, бүс нутгийн 4500 оролцогчид оролцох тухай мэдээлэв.
Энэ удаагийн тэмцээн хүн-машин-хүрээлэн буй орчны төгс зохицол, тархиар удирддаг роботуудын тэмцээн, робот зохион бүтээгч залуусын тэмцээн, аж үйлдвэрийн роботын зураг төслийн тэмцээн гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй байна.
Хятадын электроникийн институтийн ажиглах зөвлөлийн дэд дарга Сюй Сяоланий хэлснээр энэ жил аж үйлдвэрийн төрөл бүрийн салбар дахь роботын хэрэглээний тал дээр ихээхэн анхаарах бөгөөд зохион бүтээгчдэд шинэ санаа оноогоо дэлхийн тавцанд гаргах боломж бололцоог бүрдүүлж, шинжлэх ухаан, техникийн судалгаа шинжилгээг нь урамшуулан тэтгэж, инноваци, шинжлэх ухаан технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг чухалчилж байгаа аж.
Робот техникийн салбарын нэр хүндтэй нөлөө бүхий энэхүү тэмцээнийг Робот техникийн дэлхийн конгрессоос сүүлийн таван жилийн турш зохион байгуулснаар энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн тус нэмэр болж байна. Энэ удаагийн конгресст Робот техник, автоматжуулалтын IEEE ассоциаци, Оросын робот техникийн ассоциаци тэргүүтэй олон улсын 22 байгууллага дэмжин оролцож байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр