CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Walmart 100 салбар дэлгүүр нээнэ

08-20-2019 11:35

Жижиглэнгийн худалдааны дэлхийн томоохон сүлжээ дэлгүүр Уолмарт /Walmart/ ойрын таван жилд Хятадын Гуандун мужийн өмнөд хэсэгт шинээр 100 салбар дэлгүүр байгуулахаар төлөвлөж байгаа талаар компанийн удирдлагууд мэдээлэв.
Уолмарт 2020 он гэхэд Хятадын эх газрын нутгаар одоо байгаа 24 дэлгүүрийн тоог нэмэгдүүлэн салбар болох Sam's Club компанийн 16 шинэ дэлгүүрийг нэмж нээхээр төлөвлөжээ.
Тцс компани нь өнгөрсөн гуравдугаар сард Гуандун мужийн төвд шинэлэг хоол хүнс түгээх төв байгуулсан бөгөөд энэ нь тус компани 23 жилийн өмнө Хятад улсад анх орж ирснээсээ хойшхи хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл болжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ