CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хувийн компанийн бүтээсэн нисэх онгоц туршилтын нислэг хийв

08-20-2019 11:08

Хятадын хувийн компаниас зураг төслийг нь гаргаж бүтээсэн GA20 серийн нисэх онгоц Жэзян мужийн Зиньхуа хотод 3000 метрийн өндөрт туршилтын нислэг үйлдсэн тухай Рэньминь рибао сонины пүрэв гаригийн дугаарт мэдээлэв.
Шанхай хотноо байрлах Гуаньи компанийн энэ серийн нисэх онгоц ийнхүү тавь дахь удаагийн туршилтын нислэгээ үйлджээ. Энэ онгоцыг олон нийтэд хоёр дахь удаагаа үзүүлсэн нь энэ юм. Одоогийн байдлаар тус компанид 100 нисэх онгоцны захиалга ирсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн сүүлийн байдлаар энэ салбарт нийт 423 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
2020 онд Хятад улс нийт 500 гаруй нисэх онгоцны буудал, иргэний 5 000 нисэх онгоцтой болж, энэ салбарын эдийн засгийн хэмжээ Нэг их наяд юаниас (ойролцоогоор 142 тэрбум доллар) давах төлөвтэй байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр